티스토리 뷰
М.Уранцэцэг: Хүрэл медалийн төлөө тайван барилдана гэж багштайгаа ярилцаад гарсан
자유삶 2021. 8. 1. 11:54
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт М.Уранцэцэгтэй “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Цэрэнсодномын Энхтүвшин Токио хотын Ниппон Бүдокан ордонд ярилцжээ.
Үүнийг уншигч танаа хүргье.
-Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпын эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпын медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлая!
-Баярлалаа! Намайг олон жил тууштай дэмжиж, итгэл урам өгч байсан Монголынхоо ард түмэн, гэр бүлийнхэн, ах дүү нартаа, багш дасгалжуулагч, хамт олондоо туйлын их баярлан талархаж байна.
-Та дэлхийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль танд бүгд бий. Харин зөвхөн олимпын медаль л дутуу байсан. Олимпын медальтан болоод ямар сэтгэгдэл төрж байх юм?
-Олимпын наадам, олимпын медаль гэдэг бол тамирчин хүн болгоны зорилго, мөрөөдөл байдаг. Олимп дөрвөн жилд нэг л удаа болдог, дандаа шилдгийн шилдгүүд оролцдог болохоор медаль авна гэдэг тийм амархан зүйл биш. Миний хувьд 16 жил барилдаж, гурван олимпод хүч үзэж байж энэ эрхэм медальд хүрч буй болохоор сэтгэгдэл маш өндөр байна.
-Ний нуугүй хэлэхэд бид олон жилийн тогтвортой амжилтад тань дасаад медаль авна гэдэгт итгэлтэй л байлаа. Бүүр олимпын аварга болчих байх гэж ч дотроо бодож байсан. Хагас шигшээд Красникид хожигдоход юу нөлөөлөв. Ямар дүгнэлт хийгээд хүрлийн төлөө барилдаанд гарав?
-Миний хувьд Красникитай барилдах явцдаа барьцаа алдаал л ялагдчихлаа. Хүрлийн төлөө тайван барилдана гэж багштайгаа ярилцаад гарсан.
-Ер нь Токиогийн олимпын гол өрсөлдөгчөө хэнийг гэж тооцоолж байсан бэ?
-Бүгд л адилхан өрсөлдөгч, хэн нэгнийг илүү, эсвэл дутуу үнэлж болохгүй. Манай жингийн чансааны эхний дөрөвт бичигддэг жүдоч дөрвүүлээ хагас шигшээд гарч ирсэн. Бие биенийхээ барилдааныг мэддэг болохоор хэн нь ч хэнийгээ ялж болох ийм л нөхцөл бүрдсэн.
-Олимп, дэлхийн хос медальтай Монголын цөөхөн тамирчны нэг болсонд дахин баяр хүргэе!
-Баярлалаа! Цар тахлын энэ хүнд үед ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпын медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж http://www.mnb.mn/
'스포츠' 카테고리의 다른 글
손흥민 런던 거리 벽화 (0) | 2022.06.28 |
---|---|
김연경은 배구 여신 [도쿄올림픽] (0) | 2021.08.01 |
UFC 코리안 파이터, 승리 (0) | 2021.06.21 |
NBA 전망 테렌스 클라크 자동차 충돌에 사망 (0) | 2021.04.23 |
미성년자 성폭행 부인한 유도 금메달리스트 (0) | 2021.03.04 |